58 дугаар зүйл. Тусгай зориулалтын банк байгуулах
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
58.1.Тусгай төлөөлөгч нь банкны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд тусгай зориулалтын банк байгуулж болно.
58.2.Тусгай зориулалтын банк байгуулах зөвшөөрлийн хугацаа гурав хүртэлх жил байна.