6 дугаар зүйл. Банкны эрхлэх үйл ажиллагаа
6.1.Банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.1.мөнгөн хадгаламж;
6.1.2.зээл;
6.1.3.төлбөр тооцооны үйлчилгээ;
6.1.4.өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах;
6.1.5.гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;
6.1.6.үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;
6.1.7.үнэт зүйл хадгалах;
6.1.8.гадаад төлбөр тооцоо хийх;
6.1.9.үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;
6.1.10.санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа;
6.1.11.зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;
6.1.12.энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай, хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ. /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.2.Банк Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.1.санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
6.2.2.итгэлцлийн үйлчилгээ;
6.2.3.даатгалын зуучлагч;
6.2.4.андеррайтерын үйлчилгээ;
6.2.5.кастодиан;
6.2.6.факторингийн үйлчилгээ;
/Энэ "6.2.7" гэсэн заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./
6.3.Банк энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авахдаа дараахь баримтыг бүрдүүлэн Монголбанкинд ирүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.3.1.энэ хуулийн 6.1, 6.2-т заасан үйл ажиллагааны тодорхой төрлийг эрхлэх тухай хүсэлт;
6.3.2.тухайн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт;
6.3.3.ажлын байр, техник, тоног төхөөрөмжийн хангалт;
6.3.4.үйл ажиллагааг эрхлэхэд хэрэглэгдэх программ хангамж;
6.3.5.ажлын байр, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан талаархи баримт бичиг;
6.3.6.бизнес төлөвлөгөө.
6.4.Банкны нэгдлийн бусад оролцогч Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авах тухай бүр Санхүүгийн зохицуулах хороо Монголбанкны саналыг урьдчилан авна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.5.Энэ хуулийн 6.1-д заасан үйл ажиллагааны зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлага болон 6.3-т заасан баримт бичгийн жагсаалт, агуулга, загварыг Монголбанк батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./