10 дугаар зүйл. Номын сангийн төрөл
10.1.Номын сан нийтийн, сургалтын, хүүхдийн, эрдэм шинжилгээний болон бусад төрөлтэй байна. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.2.Нийтийн номын сан нийгмийн бүх гишүүнд үйлчилгээ үзүүлнэ.
10.3.Бүх шатны боловсролын байгууллага сургалтын номын сантай байх бөгөөд сургалтын номын сан нь багш, суралцагчийн сурч, хөгжих үйл явцыг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ үзүүлнэ.
10.4.Эрдэм шинжилгээний номын сан судалгаа шинжилгээ, мэдээллийн түшиц газар байж, судалгаа шинжилгээний үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий үйлчилгээ үзүүлнэ.
10.5.Хүүхдийн номын сан нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон ном, мэдээллийн үйлчилгээг үзүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.6.Бүх төрлийн номын сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, салбарын хөгжлийн бодлого боловсруулахад санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий орон тооны бус Номын сангийн Үндэсний зөвлөл соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана. Уг зөвлөлийн ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./