18 дугаар зүйл. Худалдан авах

НОМЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Худалдан авах

18.1.Улсын болон орон нутгийн номын сан нь тухайн жилд зайлшгүй худалдан авах шаардлагатай номыг төсөвт өртөгтөө багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулна. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Хэвлэлийн бүтээгдэхүүний үндэсний сан хөмрөг бүрдүүлэх зорилгоор баримтат өвийн зайлшгүй хадгалах сан хөмрөгийг Үндэсний номын санд бүрдүүлж байршуулах бөгөөд үндэсний сан хөмрөг бүрдүүлэхэд энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс хоёр ширхгийг авна. Зохиогч хүсэлт гаргасан тохиолдолд хоёр ширхгийг хэвлэлтийн өртгөөр нь худалдан авахад шаардагдах зардлыг төр хариуцна.

18.3.Сургууль, цэцэрлэгийн сургалтын номын сан нь хүүхдийн хөгжил, төлөвшил, сэтгэхүйн онцлогт нийцсэн байдлыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жагсаалтыг үндэслэн худалдан авах ажлыг зохион байгуулна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.4.номыг худалдан авахдаа номын татгалзал, номын борлуулалтын судалгаа болон цахим санал асуулгын дүнг үндэслэн худалдан авна. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.5.Дайн, түрэмгийлэл, садар самууныг сурталчилсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг хориглоно.

18.6.Номын сан нь энэ хуулийн 18.5-д зааснаас бусад ном, хэвлэлийг чөлөөтэй сонгож авна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.