23 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналт

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналт

23.1.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтын үйл ажиллагаа эрхэлсэн нэгжтэй байна.

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

23.2.1.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах төлөвлөгөө, зөвлөмж боловсруулж хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.2.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн талаар даатгуулагчийн гаргасан өргөдөл, гомдол, саналыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, даатгуулагчийн эрхийг хамгаалах;

23.2.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг энэ хуулийн 14.8.7-д заасан журмын дагуу цахим болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.2.4.хуулиар тогтоосон бусад чиг үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.3.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавих, маргаан шийдвэрлэхэд хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шинжээч, даатгуулагч, оролцогч, хамтрагч талуудтай хамтран ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.