6 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалд хамрагдах хүн амын бүлэг
6.1.Хүн амыг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх байдлаас нь хамааруулан доор дурдсанаар ангилна:
6.1.1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6 дахь хэсэгт заасан ажилтан; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.2.хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн;
6.1.3.малчин;
6.1.4.энэ хуулийн 4.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
6.1.5.0-18 насны хүүхэд;
6.1.6.тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн;
6.1.7.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;
6.1.8.хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/;
6.1.9.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч;
6.1.10.хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч;
6.1.11.ял эдэлж байгаа ялтан;
6.1.12.энэ хуулийн 6.1.1-6.1.11-д зааснаас бусад иргэн.