5 дугаар зүйл. Эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим

5.1.Эрүүл мэндийн албан журмын даатгал /цаашид "эрүүл мэндийн даатгал" гэх/ нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлана.

5.2.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй байна.

5.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, энэ хуулийн 3.1.4-т заасан байгууллага энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

5.4.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг иргэн, төр, хуулийн этгээд энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцна.

ДААТГУУЛАГЧ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.