14 дугаар зүйл. Чөлөөт бүс дэх хяналтын зохицуулалт /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өөрчлөлт оруулсан./
14.1.Чөлөөт бүс дэх мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын төв байгууллага уялдуулан зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.2.Дараах үндэслэлээр хяналт шалгалт хийнэ:
14.2.1.гаалийн хяналтын явцад мал, амьтан, ургамал, хорио цээртэй холбоотой зайлшгүй шалгах шаардлага гарсан;
14.2.2.чөлөөт бүс доторх бараа бүтээгдэхүүн, хүнсний эрүүл ахуй, барилга байгууламжийн чанар, байгаль орчны бохирдолтой холбоотой гомдол ирсэн.