15 дугаар зүйл. Чөлөөт бүс дэх хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэм
15.1.Чөлөөт бүсэд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулахад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4 дэх заалт хамаарахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.2.Чөлөөт бүс дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол ажлын байрын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө.
15.3.Чөлөөт бүсэд ажиллаж байгаа хуулийн этгээд өөрийн ажилтныг чадваржуулах, мэргэшүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд зардлыг тухайн жилийн татвар ногдох орлогоос хасаж тооцно.