17 дугаар зүйл. Чөлөөт бүс дэх тусгай дэглэмийн болон бусад үйлчилгээний зохицуулалтыг хэрэгжүүлэх
17.1.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба улсын бүртгэл, татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх ажлыг тухайн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн төлөөллөөр дамжуулан хэрэгжүүлнэ.
17.2.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нийгмийн хэв журам сахиулах, галын аюулаас хамгаалах, эмнэлгийн яаралтай тусламж, эрүүл ахуй болон дэд бүтцийн хангалтын үйлчилгээ зэргийг тухайн асуудал хариуцсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
17.3.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба энэ хуулийн 17.2-т заасан үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад хууль тогтоомжид заасны дагуу гаргаж өгнө.
ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ