20.1.Чөлөөт бүсийн захирагч нь тухайн чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудлаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай хамтран ажиллана. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.2.Орон нутгийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинг дээшлүүлнэ.
20.3.Чөлөөт бүс, аймаг, орон нутгийн нийтлэг ач холбогдолтой үйлдвэрлэлийн дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй байхаар хөгжүүлэх төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.