21 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчдын зөвлөл
21.1.Чөлөөт бүс нь хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, сурталчлах зорилго бүхий хөрөнгө оруулагчдын төлөөлөгчдөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй байна.
21.2.Хөрөнгө оруулагчдын зөвлөл нь хурлаараа баталсан дүрмээр үйл ажиллагаагаа зохицуулна.
21.3.Хөрөнгө оруулагч нь чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр чөлөөт бүсийн менежментийг хэрэгжүүлж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ЧӨЛӨӨТ БҮС ДЭХ ГАЗРЫН ХАРИЛЦАА