22 дугаар зүйл. Газрын зохицуулалт

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Газрын зохицуулалт

22.1.Чөлөөт бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй.

22.2.Чөлөөт бүс доторх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах шийдвэрийг чөлөөт бүсийн захирагч гаргаж, түүний ажлын алба газар ашиглагчтай гэрээ байгуулах бөгөөд уг шийдвэрт ашиглах газрын хэмжээ, хугацааг тусгасан байна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.3.Чөлөөт бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах газрын суурь үнэлгээ болон газрын төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.4.Газар ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан олгоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.5.Чөлөөт бүсэд газар ашиглуулах эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу итгэлцүүрээр тогтоосон дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн төлбөрөө төлсний дараа газар ашиглуулах эрхийн гэрчилгээ олгоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.6.Энэ хуулийн 12.5.1, 12.5.2-т заасан нөхцөл байдал үүссэн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.7.Чөлөөт бүсэд газар ашиглуулахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.