23 дугаар зүйл. Газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт

23.1.Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.2.Чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар чөлөөлнө. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.3.Чөлөөт бүсэд газар ашиглах гэрээ байгуулсан Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, иргэн газрын үр өгөөжийг ашиглах, хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа байдлыг нь харгалзан тэдгээрийг газрын төлбөрөөс тодорхой хугацаагаар хөнгөлж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.4.Энэ хуулийн 23.3-т заасан газрын төлбөрөөс хөнгөлөх хугацаа, хувь хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ДЭД БҮТЭЦ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.