24 дугаар зүйл. Чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламж
24.1.Чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батална.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасан ерөнхий төлөвлөгөөний дагуу чөлөөт бүсийн хот байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Авто замын тухай, Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
24.3.Чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний үндсэн дээр байгуулж болно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
24.4.Чөлөөт бүсийн дэд бүтцийг энэ хуулийн 24.3-т зааснаас гадна улсын болон орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж болон Засгийн газрын бондоор санхүүжүүлж болно.
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТ