9.1.Чөлөөт бүсэд гаалийн, визийн, Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, хуулийн этгээдийн бүртгэлийн, валют зохицуулалтын, хяналтын, хөдөлмөр эрхлэлтийн, татварын болон бусад тусгай дэглэм үйлчилнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өөрчлөлт оруулсан./
9.2.Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээ нь худалдаа, татварын харилцаа, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна.