22 дугаар зүйл. Эрх бүхий судалгааны байгууллага

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Эрх бүхий судалгааны байгууллага

22.1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий монгол хэл шинжлэлийн хүрээлэн /цаашид "эрх бүхий судалгааны байгууллага" гэх/ ажиллана.

22.2.Эрх бүхий судалгааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:

22.2.1.монгол хэлний зөв бичих дүрэм боловсруулж, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар санал дэвшүүлэх;

22.2.2.эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний бусад байгууллагаас боловсруулсан бичиг үсгийн дүрмийн гарын авлага, монгол хэлний үгийн сангийн болон мэргэжлийн хэлний толь бичиг, бусад холбогдох толь бичиг монгол хэлний зөв бичих дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах;

22.2.3.холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах;

22.2.4.газар нутгийн оноосон нэрийг толь бичигт оруулах, жигдлэх, олон улсын газар зүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагад санал гаргах;

22.2.5.төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлыг зохион байгуулах;

22.2.6.монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг боловсруулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулах;

/Энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.2.7.нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.

БУСАД

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.