21 дугаар зүйл. Өрийн удирдлагын зөвлөл

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Өрийн удирдлагын зөвлөл

21.1.Өрийн удирдлагын бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус Өрийн удирдлагын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.

21.2.Зөвлөл нь дараах асуудлаар зөвлөмж гаргана:

21.2.1.Засгийн газрын өрийн удирдлагын бодлого;

21.2.2.стратегийн баримт бичгийн төсөл;

21.2.3.стратегийн баримт бичгийн хэрэгжилт;

21.2.4.өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэл;

21.2.5.Засгийн газрын өрийн зохицуулалтын үйл ажиллагаа.

21.3.Зөвлөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах бөгөөд Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газраас батална.

21.4.Зөвлөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон санхүү, эдийн засгийн салбарын мэргэшсэн судлаачдын төлөөллийг оролцуулан есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.