20.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн багцын оновчтой бүтцийг бий болгох, эрсдэлийг зохистой удирдах зорилгоор стратегийн баримт бичигт тусгасан өрийн зохицуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж болно:
20.1.1.валютын болон хүүгийн своп /солилцоо/ хийх;
20.1.2.валютын форвард хэлцэлд орох;
20.1.3.өрийг дахин санхүүжүүлэх, шилжүүлэх болон худалдах;
20.1.4.өрийг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах;
20.1.5.бусад.