23 дугаар зүйл. Засгийн газрын гадаад зээл, түүнд тавигдах шаардлага

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Засгийн газрын гадаад зээл, түүнд тавигдах шаардлага

23.1.Засгийн газрын гадаад зээл нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд дараах төрөлтэй байна:

23.1.1.арилжааны буюу 15 хүртэлх хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээл;

23.1.2.хөнгөлөлттэй буюу 15-35 хүртэлх хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээл;

23.1.3.нэн хөнгөлөлттэй буюу 35 болон түүнээс дээш хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээл.

23.2.Засгийн газрын арилжааны нөхцөлтэй гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5-д заасан шаардлагыг хангасан байна.

23.3.Засгийн газрын хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна:

23.3.1.энэ хуулийн 18.5.1-18.5.4, 18.5.7-д заасан шаардлагыг хангасан байх;

23.3.2.олон улсын байгууллага, түнш оронтой гэрээ байгуулах, хэлэлцээр хийхэд Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг харгалзсан байх;

23.3.3.төсөл, арга хэмжээний Засгийн газраас санхүүжүүлэх дүнд дараах зүйлийг оруулан тооцсон байх:

23.3.3.а.шууд санхүүжилт буюу бараа, ажил, үйлчилгээний төлбөр;

23.3.3.б.шууд бус санхүүжилт буюу татвар, төлбөр, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлт болон төсөл, арга хэмжээний хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бусад дэмжлэг.

23.4.Засгийн газрын гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсаны үндсэн дээр тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгана.

23.5.Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу авах Засгийн газрын гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр тухайн төсвийн жилийн дундуур байгуулагдсан бол уг зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 47.1.2-т заасныг үндэслэн нэмэлт төсөвт тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.