3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өр үүсгэх, түүнийг удирдахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хувийн хэвшлийн өр төлбөрийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.
3.3.Засгийн газрын өрийн баталгааг энэ хуулиар, төсвийн харилцаанд хамаарах болзошгүй өр төлбөрийн асуудлыг бусад хуулиар зохицуулна.
3.4.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, түүнийг бүртгэхээс бусад тохиолдолд тухайн хуулийн этгээдийн өр төлбөрийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.
3.5.Бүх төрлийн тусламжийн харилцаанд энэ хууль хамаарахгүй.