37 дугаар зүйл. төлбөр гүйцэтгэх

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. төлбөр гүйцэтгэх

/Энэ зүйлийн гарчигт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн баталгааны үүрэгтэй холбогдон гарах төлбөрийн үүргийг энэ хуульд заасны дагуу төлж барагдуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.2.Баталгаа гаргуулагч нь үндсэн болон хүүгийн төлбөрийг гүйцэтгэж чадахгүй болсон тухай мэдэгдлийг холбогдох нотлох баримт, мэдээлэл болон баталгаа гаргуулагчийн төлбөрийн чадварын талаарх Үндэсний аудитын газраас хийгдсэн шалгалтын дүгнэлтийн хамтаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон зээлдүүлэгчид нэн даруй хүргүүлнэ.

37.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 37.2-т заасан нотолгоо бүхий мэдэгдлийг үнэн зөв болох нь батлагдсан тохиолдолд зээлдүүлэгч талын төлбөрийн нэхэмжлэх дээр үндэслэн Засгийн газрын шийдвэрээр төлбөрийг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.4.Баталгаа гаргуулагч энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдлийг хүргүүлснээс хойш зээлдүүлэгч нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 30 хоногийн дотор баталгааны төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлэх үүрэгтэй.

37.5.Засгийн газрын өрийн баталгааны төлбөр гүйцэтгэсний дараа тухайн дүнгээр баталгаа гаргуулагч этгээдийн нэр дээр авлага үүсгэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан./

37.6.Энэ хуулийн 37.5-д заасны дагуу баталгаа гаргуулагчаас авлага барагдуулах ажиллагааг энэ хуулийн 35.9-д заасан гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

37.7.Засгийн газрын өрийн баталгааны үүрэг нь гэрээний үүргээ биелүүлснээр, эсхүл гэрээнд заасан бусад үндэслэлээр дуусгавар болно.

ӨРИЙН УДИРДЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ БА ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.