42 дугаар зүйл. Засгийн газрын өрийн тайлагналт

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Засгийн газрын өрийн тайлагналт

42.1.Засгийн газрын өрийн мэдээлэл нь нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

42.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өрийн мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

42.2.1.тухайн төсвийн жилийн өрийн удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаа;

42.2.2.Засгийн газар болон аймаг, нийслэлийн тухайн жилд хийсэн зээллэг, өрийн үйлчилгээний мэдээлэл;

42.2.3.өрийн багцын мэдээлэл, холбогдох зардал, эрсдэлийн шинжилгээ;

42.2.4.Засгийн газрын гаргасан өрийн баталгааны мэдээлэл;

42.2.5.дамжуулан зээлдүүлсэн зээлийн талаарх мэдээлэл;

42.2.6.шаардлагатай бусад мэдээлэл.

42.3.Засгийн газрын өрийн баталгаа гаргасан төсөл, арга хэмжээний хүрээнд үүсэх, эсхүл үүссэн болзошгүй өр төлбөр, түүнчлэн төсөвтэй холбоотой бусад болзошгүй өр төлбөр, тэдгээрийн эрсдэлийн тооцооллын тухай мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тодруулга хэлбэрээр оруулж тайлагнана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.