43 дугаар зүйл. Өрийн удирдлагын хяналт

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Өрийн удирдлагын хяналт

43.1.Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилтэд Улсын Их Хурал хяналт тавьж, тухай бүр Засгийн газарт чиглэл өгч болно.

43.2.Стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас гурван жил тутам хөндлөнгийн аудит хийх бөгөөд тайланг олон нийтэд ил тод болгоно.

43.3.Өрийн удирдлагын хэрэгжилтэд Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу жил бүр дотоод аудит хийнэ.

43.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл холбогдох эрх бүхий байгууллага нь дотоод болон хөндлөнгийн аудитын зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээг авч, хэрэгжилтийг тайлагнана.

43.5.Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөл хэрэгжүүлэгч нь тухайн салбарт хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бөгөөд шаардлагатай бол холбогдох хяналтын байгууллага, албан тушаалтныг оролцуулж болно.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.