44 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Хариуцлага хүлээлгэх үндэслэл

44.1.Засгийн газраас өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагыг зөрчихөөр бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18.2-т заасны дагуу нэгдсэн төсвийн төслийг батлахгүй байх буюу буцаах үндэслэл болно.

44.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19.11, 281 дүгээр зүйлийн 281.8, 281.9-т заасныг зөрчсөн бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.7 дахь заалтад заасны дагуу Засаг даргыг огцруулах үндэслэл болно. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

44.3.Улсын Их Хурал дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсөв батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн хязгаарыг зөрчсөн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндэслэл болно.

44.4.Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасны дагуу хариуцлага тооцож, албан тушаалаас огцруулсан нь түүнийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

44.5.Энэ хуульд заасан үнэлгээ хийсэн этгээд нь тухайн үнэлгээний үр дүн, үнэн зөв байдалд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.