45 дугаар зүйл. Өрийн удирдлагын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Өрийн удирдлагын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

45.1.Энэ хуулийн 25.7, 26.12, 29.10, 30.7-д заасныг зөрчсөн холбогдох эрх бүхий этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, энэ зөрчлийг удаа дараа гаргасан бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна.

45.2.Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дараах шийтгэлийг ногдуулна:

45.2.1.энэ хуулийн 19.9, 19.10, 39.4-т заасан тооцоо, санал, төсвийн төсөл, мэдээ, мэдээлэл, тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлээгүй бол буруутай этгээд, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

45.2.2.энэ хуулийн 31.2, 31.3, 34.3, 37.6-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

45.2.3.энэ хуулийн 32.4-т заасан буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх;

45.2.4.энэ хуулийн 39.7-д заасныг зөрчсөн буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

45.2.5.энэ хуульд заасан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

45.3.Энэ хуулийн 45.2.2, 45.2.3-т заасан шийтгэлийг шүүгч, 45.2.1, 45.2.4, 45.2.5-д заасан шийтгэлийг санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч ногдуулна.

45.4.Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.