17 дугаар зүйл. Барааны тэмдгийг бусдад ашиглуулах
17.1.Барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээний хувьд лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр бусад этгээдэд ашиглуулж болно.
17.2.Лицензийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
17.3.Лицензийн гэрээг бүртгүүлэхэд Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хураамж болон үйлчилгээний хөлс төлнө. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.4.Лицензийн гэрээ байгуулагдсан тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.