16 дугаар зүйл. Барааны тэмдэг эзэмших эрхийг шилжүүлэх

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Барааны тэмдэг эзэмших эрхийг шилжүүлэх

16.1.Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр уг эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд энэ нь бүртгэгдсэн барааны тэмдэгт хамаарах бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээнд хамаарч болно.

16.2.Барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, барааны тэмдгийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулснаар барааны тэмдэг эзэмших эрх шилжсэнд тооцно. Монгол Улсын иргэн, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд хуульд заасан бол холбогдох татварыг төлсөн байна. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.3.Барааны тэмдэг эзэмших эрх шилжсэн тухай төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.