15 дугаар зүйл. Гэрчлэх тэмдгийг ашиглах
15.1.Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь тухайн бараа, үйлчилгээний онцлог шинж чанарыг гэрчлэх байгууллага байх бөгөөд зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй.
15.2.Гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээд нь гэрчлэх тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр тухайн гэрчлэх тэмдгийг бусад этгээд хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй.
15.3.Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээдийн өмнөөс тухайн гэрчлэх тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг бусад этгээд хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.
15.4.Гэрчлэх тэмдэг нь газар зүйн заалтаас бүрдсэн бөгөөд барааны гарал үүслийг гэрчилж байвал уг гэрчлэх тэмдэгт энэ хуулийн газар зүйн заалтыг хамгаалахтай холбогдсон заалт нэгэн адил хамаарна. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./