14 дугаар зүйл. Хамтын тэмдгийг ашиглах
14.1.Хамтын тэмдэг эзэмшигч нь тухайн хамтын тэмдгийг ашиглахад нэгдсэн хяналт тавих үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээд байх бөгөөд гишүүд нь хамтын тэмдгийг нэгдсэн хяналтын доор ашиглах эрхтэй. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.2.Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь тухайн хамтын тэмдгийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй.
14.3.Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь тухайн хамтын тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.