13 дугаар зүйл. Барааны тэмдгийг ашиглах

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Барааны тэмдгийг ашиглах

13.1.Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно:

13.1.1.барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол;

13.1.2.барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол;

13.1.3.барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол;

13.1.4.барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

13.2.Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг бүртгэгдсэнийг илэрхийлэх дугуй хүрээтэй "R" гэсэн латин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно.

13.3.Барааны тэмдгийн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт болгох, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлага худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан зорилгоор гэрээ байгуулсан бол уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.