12 дугаар зүйл. Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2021-05-06

12.1.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

12.2.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн хэлбэр болон бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.3.Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ:

12.3.1.бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх;

12.3.2.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах;

12.3.3.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх;

12.3.4.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

12.3.5.бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.3.6.энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах.

12.4.Энэ хуулийн 12.3.5-д заасан онцгой эрх нь бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт уг барааны тэмдэгтэй ижил тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд шударгаар ашиглаж байсан этгээдийн эрхийг хөндөхгүй. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.