2 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж
2.1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан./
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.