20 дугаар зүйл. Газар зүйн заалтад тавих шаардлага
20.1.Энэ хуулийн 3.1.4-т заасан тодорхойлолтод хамаарахгүй зүйлийг газар зүйн заалтад тооцохгүй.
20.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний ерөнхий нэр болсон зүйлийг газар зүйн заалтаар бүртгэхгүй. /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./