10 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах хэлбэр
10.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулна:
10.1.1.хууль тогтоомжийн төслийг өөрөө боловсруулах;
10.1.2.холбогдох байгууллагын албан тушаалтан, түүнчлэн судлаач, эрдэмтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.1.3.иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.