9 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хариуцах

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хариуцах

9.1.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль санаачлагч хариуцан зохион байгуулна.

9.2.Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага Үндсэн чиглэлд заасны дагуу, эсхүл Засгийн газрын даалгавраар зохих хүрээ, салбарын асуудлаар хариуцан боловсруулна. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.3.Хууль санаачлагч салбар хоорондын уялдааг хангах зорилгоор холбогдох байгууллагын удирдлагатай тохиролцож, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтан болон судлаач, эрдэмтнийг хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажилд оролцуулж болно. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ, баримтыг холбогдох хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авах эрхтэй.

9.5.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.