12 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг арга зүйн удирдлагаар хангах
12.1.Засгийн газар дараах аргачлалыг баталж, мөрдүүлнэ:
12.1.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал;
12.1.2.хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал;
12.1.3.хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал;
12.1.4.хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал;
12.1.5.хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлал; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.1.6.хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал.
12.2.Энэ хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлал нь дараахь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй:
12.2.1.зээлийн хэлэлцээрээс бусад олон улсын гэрээ соёрхон батлах тухай; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.2.2.тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол;
12.2.3.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;
12.2.4.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.2.5.Засгийн газрын өрийн удирдлагын стратеги;
12.2.6.улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай;
12.2.7.Дайны байдлын тухай хуулийн 5.1, Дайн бүхий байдлын тухай хуулийн 5.1, Дайчилгааны тухай хуулийн 6.4-т заасан болон онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл;
/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
12.2.8.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай; /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.9.Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.2.10.энэ хуулийн 6.2, 6.3-т заасан тогтоолын төсөл;
12.2.11.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-т заасан баримт бичгийг батлах тухай; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.2.12.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.2.13.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.2.14.хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
12.2.15.төрөөс мөнгөний бодлогын талаар тухайн жилд баримтлах үндсэн чиглэл батлах тухай;
/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
12.2.16.албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай;
12.2.17.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д заасан хууль тогтоомжийн төсөл; /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.2.18.Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.1, 3.4.3-т заасан асуудлаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл;
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.2.19.дипломат харилцаа тогтоох тухай;
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.2.20.дипломат төлөөлөгчийн газрын түвшин, байршлыг тогтоох тухай;
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.2.21.төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай;
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.2.22.Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.2.23.онцгой албан татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл;
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.2.24.энэ хуулийн 24.2-т заасны дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.3.Энэ хуулийн 12.1.2-т заасан хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал дараах хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй:
12.3.1.тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан;
12.3.2.Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр боловсруулахаар тусгайлан үүрэг хүлээсэн;
12.3.3.энэ хуулийн 12.1.6-д заасан аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр тухайн хуулийг шинэчлэн найруулах, эсхүл өөрчлөлт оруулах, хүчингүй болгох зөвлөмж гарсан.
/Энэ хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.4.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасан хууль тогтоомжийн төсөл боловсруулахад энэ хуулийн 12.1.2, 12.1.3, 12.1.6-д заасан аргачлал хамаарахгүй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./