191 дугаар зүйл. Яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд хууль зүйн дүгнэлт хийх /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
191.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль зүйн дүгнэлт гаргаж ирүүлсэн байна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./