261 дугаар зүйл. Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл
261.1.Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө нь хүчингүй болсон хуулийн үйлчлэл сэргэхгүй.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
261.2.Тухайн хуульд хуулийн үйлчлэх хугацааг заасан тохиолдолд тус хугацаа дуусмагц хууль хүчингүй болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
261.3.Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./