271 дугаар зүйл. Хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалт тусгахад тавих шаардлага /Энэ зүйлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.1.Хуулийн төсөлд захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалт тусгахад дараах шаардлагыг хангасан байна: /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.1.1.хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
2711.2.тухайн хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээнд нийцсэн байх; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.1.3.захиргааны хэм хэмжээний акт батлахад баримтлах тухайлсан зарчмыг тодорхойлсон байх; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.1.4.зорилго, зохицуулах харилцааны хүрээг тодорхой тусгасан байх; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
2711.5.захиргааны хэм хэмжээний акт батлах байгууллага, албан тушаалтныг тодорхойлсон, тухайн этгээдийн хуульд заасан чиг үүрэгт хамааралтай байх; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.1.6.хуулиар тогтоосон иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.2.Дараах асуудлаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгохгүй: /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.2.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хуулиар тогтоосноос гадуур хязгаарлах, хариуцлага оногдуулах; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.2.2.Монгол Улсын Үндсэн хуульд гагцхүү хуулиар тогтоохоор заасан харилцаа; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.2.3.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.2.4.гомдол, маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хугацаа, оролцогчдын эрх, үүрэг. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
Тайлбар: гомдол, маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хугацаа, оролцогчдын эрх, үүргийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд бусад асуудлыг захиргааны хэм хэмжээний актаар тогтоож болно. /Энэ тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
271.3.Захиргааны хэм хэмжээний акт гаргах хугацааг энэ хуулийн 27.1-д заасан хуулийг дагаж мөрдөх журамд тусгана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./