461 дугаар зүйл. Хууль тогтоомжийн орчуулга хийх /Энэ зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
461.1.Засгийн газар шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн орчуулгыг англи хэлээр хийнэ. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
461.2.Хууль тогтоомжийн орчуулгын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
461.3.Хууль тогтоомжийн орчуулгын санг бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулах ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
461.4.Энэ хуулийн 38.4-т заасан хууль тогтоомжийн орчуулгыг тухайн хууль тогтоомж батлагдсанаас хойш 90 хоногийн дотор эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулна. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ