28 дугаар зүйл. Хуулийн төслийн бүтэц, хэлбэр

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Хуулийн төслийн бүтэц, хэлбэр

28.1.Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна:

28.1.1.хуулийн төслийн гарчиг, бүтцийн товьёг ; /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.1.2.хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;

28.1.3.зүйлийн доторх хэсэг;

28.1.4.хэсгийн доторх заалт;

28.1.5.заалтын доторх дэд заалт;

28.1.6.шаардлагатай бол бүлэг, дэд бүлэг, хэсэг, дэд хэсэг, анги.

28.2.Хуулийн төслийн бүтэц дараах шаардлагыг хангасан байна:

28.2.1.зүйл нь хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий, агуулгыг товч илэрхийлсэн гарчиг, нэгдсэн дугаартай байх;

28.2.2.бие даасан санаа бүрийг зүйлд тусгах;

28.2.3.өгүүлбэрүүд нь нэг санааг илэрхийлж байвал нэг хэсэгт тусгах ба бие даасан санаа нь хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байвал зүйлийг хэсэгт хуваах; /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.2.4.заалт нь аль болох цөөн өгүүлбэрээс бүрдсэн байх; /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.2.5.зүйлүүдийг сэдвээр нь бүлэглэж, бүлгийг хэсэг, ангид нэгтгэх. /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.Хуулийн төслийн бүтцийг дараах дарааллаар байрлуулна:

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.3.1.хуулийн төслийн гарчиг, бүтцийн товьёг; /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.3.2.нийтлэг хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн "ерөнхий анги", эсхүл "нийтлэг үндэслэл" гэсэн бүлэг, хэсэг;

28.3.3.цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулсан нэр томьёоны тайлбар; /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.3.4.тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн тусгай "анги", эсхүл агуулгаар нь бүлэг, хэсэг болгосон эрх зүйн хэм хэмжээ;

28.3.5.иргэн, хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулах журам, тэдгээрийн эрх, үүрэг;

28.3.6.асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа явуулах журам, бүрэн эрх; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

28.3.7.онцгойлон үзэх нөхцөл байдал; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.8.хариуцлага тогтоож байгаа хэм хэмжээ; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.9.хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.10.шаардлагатай бол хууль хүчин төгөлдөр болох тухай хэм хэмжээ; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.3.11.бусад зүйл. /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.4.Хуулийн төслийн гарчиг дараах зүйлээс бүрдэнэ:

28.4.1."Монгол Улсын хууль" гэсэн толгой;

28.4.2.хуулийг баталсан он, сар, өдөр /араб тоогоор бичнэ/;

28.4.3.хуулийг баталсан газар /хот/-ын нэр;

28.4.4.агуулгыг товч, тодорхой илэрхийлсэн хуулийн нэр.

28.5.Энэ хуулийн 28.4.4-т заасан хуулийн нэрийг дан том үсгээр бичих бөгөөд дараах төрөлтэй байна:

28.5.1.тухайлсан нь: "… тухай" гэсэн үгээр төгсгөнө. /АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ г.м/

28.5.2.оноосон нь: "…-ийн хууль" гэдэг үгээр төгсгөнө. /ИРГЭНИЙ ХУУЛЬ, АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ г.м/

28.6.Хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлана:

28.6.1.анги, хэсгийг ром тоогоор, эсхүл бичгээр;

28.6.2.бүлгийг бичгээр;

28.6.3.зүйлийг араб тоогоор, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" зүйл гэж бичгээр /1 дүгээр зүйл. г.м/;

28.6.4.зүйлийн доторх хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м./;

28.6.5.зүйлийн доторх хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1.1. г.м/;

28.6.6.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.1.а. г.м/.

28.7.Зохицуулах харилцааны онцлогоос хамаарч шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлаж болно:

28.7.1.зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/;

28.7.2.хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./;

28.7.3.хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м/;

28.7.4.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.а. г.м/.

28.8.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн заалтыг дараах дарааллаар байрлуулна:

28.8.1.хуульд нэмэлт оруулах;

28.8.2.хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах;

28.8.3.хуулийн зарим нэр томьёо, үг, өгүүлбэрийг өөрчлөх;

28.8.4.хуулийн зарим үг, өгүүлбэрийг хасах;

28.8.5.зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох;

28.8.6.шаардлагатай бол хуулийг дагаж мөрдөх хугацаа.

28.9.Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл доторх заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор дугаарлана /1/ г.м/.

28.10.Хуульд шинээр нэмэгдэх зүйл нь анхдагч эх бичвэрийн тухайн зүйл заалтаас салшгүй утга агуулгатай бол дугаарыг тэмдэглэхдээ баруун дээд өнцөгт нь жижиг араб тоогоор дугаарлана /521дүгээр зүйл г.м/.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.