4 дугаар зүйл. Нийтлэг зарчим
4.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмаас гадна дараах нийтлэг зарчмыг баримтална:
4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.2.ил тод, нээлттэй байх; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.3.олон нийтийн оролцоог хангах; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.4.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.5.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх. /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХУУЛЬ ТОГТООМЖ САНААЧЛАХ, ТӨЛӨВЛӨХ