5 дугаар зүйл. Хууль санаачлах

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хууль санаачлах

5.1.Хууль санаачлагч тодорхой хууль санаачлах бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн, хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.2.Иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна. Хууль санаачлагч уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.