46 дугаар зүйл. Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
46.1.Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран зохион байгуулж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
46.2.Ерөнхийлөгчөөс санаачилсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
46.3.Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бусад байгууллага хууль тогтоомжийг өөрийн бүрэн эрх, чиг үүргийн дагуу харьяалах салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/