52 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний дүнг хэлэлцэх /Энэ зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний дүнг хэлэлцэх /Энэ зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

52.1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний дүнг Улсын Их Хурал, Засгийн газар жилд нэг удаа тогтмол хэлэлцэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль тогтоомжийг хооронд нь уялдуулах, системчлэн кодификаци хийх, шинээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

52.2.Улсын Их Хурал хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлахдаа тухайн хууль тогтоомжийн ач холбогдол, зохицуулалтын онцлогийг харгалзан шаардлагатай бол уг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, дүнг танилцуулах хугацаатай үүргийг Засгийн газарт өгч болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.