19 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19.1.Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтын бодлого, удирдлага, зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий этгээд тодорхойлно.

19.2.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь дотоод аудитын нэгжтэй байж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.