2 дугаар зүйл. Аудитын тухай хууль тогтоомж
2.1.Аудитын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.