20 дугаар зүйл. Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
20.1.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
20.1.1.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
20.1.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
20.1.3.аудитын хуулийн этгээд үүсгэн байгуулах шийдвэр;
20.1.4.аудитын хуулийн этгээдийн дүрмийн төсөл;
20.1.5.аудитын үйл ажиллагааны дотоод болон чанарын хяналтын стандарт;
20.1.6.байгууллагын дотоод хяналтын журам;
20.1.7.аудиторуудын дэлгэрэнгүй анкет;
20.1.8.мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн тодорхойлолт;
20.1.9.Институтийн зөвшөөрөл;
20.1.10.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан баримт бичиг нь шаардлага хангасан гэж үзвэл санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно.
20.3.Тусгай зөвшөөрөл авсан аудитын хуулийн этгээд нь "Аудит" гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглэнэ.
20.4.Аудитын байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч өөр байгууллагад давхар ажил эрхлэх, бусад аудитын хуулийн этгээдэд гэрээгээр ажиллахыг хориглоно.