19 дугаар зүйл. Аудитын хуулийн этгээд

АУДИТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Аудитын хуулийн этгээд

19.1.Аудитын хуулийн этгээд нь аудитын үйл ажиллагааг нөхөрлөл, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр эрхлэн явуулна.

19.2.Аудитын хуулийн этгээд нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр аудитын үйл ажиллагаа эрхэлнэ.

19.3.Аудитын хуулийн этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна. Үүнд:

19.3.1.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч байх;

19.3.2.захирал, партнер нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, Институтээс зохих зөвшөөрөл авсан байх;

19.3.3.хоёроос доошгүй үндсэн орон тооны, хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчтой байх;

19.3.4.аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн зөрчилгүй байх;

19.3.5.үйл ажиллагаа явуулах ажлын байр, техник хэрэгслээр хангагдсан байх;

19.3.6.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын байгууллага бол тухайн байгууллагын нийт мэргэшсэн нягтлан бодогчдын гуравны хоёроос доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх;

19.3.7.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын байгууллага бол тухайн байгууллагын нийт хувьцаа эзэмшлийн гуравны нэгээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, мэргэшсэн нягтлан бодогч эзэмшдэг байх;

19.3.8.аудитын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн байх;

19.3.9.бусад хууль тогтоомжоор заасан нэмэлт шаардлага.

19.4.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй аудитын хуулийн этгээд нь дөрвөөс доошгүй хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчтой байна.

19.5.Аудитын хуулийн этгээд нь салбартай байж болох бөгөөд салбарт үндсэн орон тооны нэгээс доошгүй аудитортай байна. Салбарын захиралд энэ хуулийн 16.3 дахь хэсгийн заалт хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.